Умбэрто Эко: -Оюун санаа нь балчир хэвээрээ яваа хүнд бол ихэнх буурьтай бүтээлүүд хүүхдийн зохиол шиг санагдах вий.
Зинаида Гиппиус бол Оросын яруу найргийн сэргэн мандлын үе болох мөнгөн зууны томоохон төлөөлөгч эмэгтэй юм. Түүний нөхөр Мережковский нь Оросын цагаачдын тэргүүн зохиолчдын нэг байсан бөгөөд Бунины хамтаар Нобелийн шагналд нэр дэвшиж байв. Энд та бүхэнд З.Гиппиусын бичсэн Блокын тухай дурсамжийг толилуулж байна. Миний хувьд Блокын тухайд ийм амттай бичигдсэн дурсамж өөрийг ер уншаагүй санагдаж, тэр сэтгэгдэлдээ хөтлөгдөн 1994 онд, оюутан байхдаа үүнийг орчуулсан билээ. Сонины хувилбар болгож бага зэрэг танаж товчилсон болно.
Г.АЮУРЗАНА
Флобер байгаагүй сэн бол Францад Марсель Прүст төрөхгүй, Ирландад Жэймс Жойс гарахгүй байлаа. Орост Чехов ч Чехов болж төлөвшихгүй асан. Дэлхийн уран зохиолд Флобер хэрхэн нөлөөлснийг энүүхэн жишээ хангалттай гэрчилчих биз ээ. “Бовари хатагтай бол би өөрөө” гэж Флобер зүгээр ч нэг ам алдчихаагүй юм. Тэрээр жинхэнэ аугаа зохиолчийн хувиар гайхамшигтай баатрыг биш, амьдралд мухардсан, мухардахаас ч өөр замгүй хүний дүрийг л бүтээсэнд “Бовари хатагтай”-н гайхамшиг оршино...
Бичгийн онцгой хүмүүсийн нэг Владимир Набоков Оросын болоод дэлхийн утга зохиолын тухай цуврал лекцүүд их сургуульд уншдаг байжээ. Гэвч романууд нь ашиг орлоготой болоод ирмэгц багшийн ажлаа орхисон юм. Тэрээр Гоголиор 7, Достоевскийгээр 5, Чеховоор 3, Толстойгоор 2, Тургеневээр 1 лекц уншсан нь баруунд Оросын утга зохиолыг замчилсан бол, Сервантес, Остин, Диккенс, Флобер, Стивенсон, Прүст, Кафка, Жойсын тухай лекцүүд нь өдгөө ч утга зохиол судлалын гайхамшигт тооцогдог.
2009 онд миний бие “Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган” 50 ботийн редактороор ажиллаж байхдаа боть бүрт өмнөх үг сонгох болж билээ. Тэгээд Набоковын лекцээс зарим хэсгийг орчуулан, 4-5 ботийн өмнөтгөлд тавьснаа өдгөө эргэн нэг харж, орос зохиолч л Оросын утга зохиолоо цэгнэх эрхтэйг ахин мэдэрлээ.
-1999 онд бичсэн, гурван ч янзаар гарсан энэ нийтлэлийн мөнхүү хувилбар “Дэлхийн яруу найргийн охь дээжис” номын өмнөх үг болно-
Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.