Данзангийн Нямаа ахын эрхлэн гаргадаг "Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 2019 оны 4 дугаарт "Амин чухал домог", "Хээрийн галуу", "Үг утгын үнэ цэн", "Ойлгохуй" хэмээх бичил өгүүллүүд цуврал маягаар нийтлүүлсэн юм. Сэтгүүлээс мөнөөх бичвэрүүдэд минь оныхоо шагналыг хүртээж билээ.
Энд сүүлчийн бичил өгүүллийг толилуулъя.
2005 онд төрийн сүлд, бэлгэдэл, дууллыг шинэчлэх тухай яриа өрнөж, хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэхийг МЗЭ-ээс санал болгосон ёсоор доорхи өгүүллийг бичиж, "ӨДРИЙН СОНИН"-д өгч билээ. 2006 оны их ойн өмнө л бүх зүйлээ цэгцлэх гэсэн юм шиг байгаа юм. Гэвч шийдвэр гаргагчид ганц нэг үг солиулаад л өөрсдийн хүссэн буюу хуучин хувилбараа сонгоцгоосон доо...
Сяньби гүрний салаа Муюн улсын эзэн Муюн Гүй өөрийн ахтай адуунаас болж муудалцсанд, ах Тогоон нь баруун зүг нүүж тусгаарласан гэдэг. Ахыгаа салж нүүсэнд өөрийгөө ихэд буруутган “Ахын дуу” хэмээх энэлэнт дуу зохиосон нь эртний Монголын яруу найргийн нэгэн сувд эрдэнэ болсон юм...
“Юу унших вэ? Ямар ном сонгох вэ? Ном уншихдаа юуг анхаарах нь зөв бэ?” гэсэн асуулт арай л хэтэрхий олон ирэх юм аа. “Монтэнийг унш, уншиж дуусмагцаа ахиад эхнээс нь унш” гэсэн нэг алдартай үг бий сэн. Би өөрөө Монтэний эсээнүүдээс орчуулсан болохоор энэ үгийг давтаж хэлдэг маань залууст итгэл төрүүлэхүйц санагддаггүй юм болов уу.
Тэгвэл арай өөр санаа хэлэхийг хичээе. Үүгээр дээр дурдсан утга бүхий бүх захидалд хариу бичиж байгаа юм шүү.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.