Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...

Данзангийн Нямаа ахын эрхлэн гаргадаг "Улирал ба Зохиолч" сэтгүүлийн 2019 оны 4 дугаарт "Амин чухал домог", "Хээрийн галуу", "Үг утгын үнэ цэн", "Ойлгохуй" хэмээх  бичил өгүүллүүд цуврал маягаар нийтлүүлсэн юм. Сэтгүүлээс мөнөөх бичвэрүүдэд минь оныхоо шагналыг хүртээж билээ.

Энд сүүлчийн бичил өгүүллийг толилуулъя.

 

2005 онд төрийн сүлд, бэлгэдэл, дууллыг шинэчлэх тухай яриа өрнөж, хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэхийг МЗЭ-ээс санал болгосон ёсоор доорхи өгүүллийг бичиж, "ӨДРИЙН СОНИН"-д өгч билээ. 2006 оны их ойн өмнө л бүх зүйлээ цэгцлэх гэсэн юм шиг байгаа юм.  Гэвч шийдвэр гаргагчид ганц нэг үг солиулаад л өөрсдийн хүссэн буюу хуучин хувилбараа сонгоцгоосон доо...

Сяньби гүрний салаа Муюн улсын эзэн Муюн Гүй өөрийн ахтай адуунаас болж муудалцсанд, ах Тогоон нь баруун зүг нүүж тусгаарласан гэдэг. Ахыгаа салж нүүсэнд өөрийгөө ихэд буруутган “Ахын дуу” хэмээх энэлэнт дуу зохиосон нь эртний Монголын яруу найргийн нэгэн сувд эрдэнэ болсон юм...

 

                “Юу унших вэ? Ямар ном сонгох вэ? Ном уншихдаа юуг анхаарах нь зөв бэ?” гэсэн асуулт арай л хэтэрхий олон ирэх юм аа. “Монтэнийг унш, уншиж дуусмагцаа ахиад эхнээс нь унш” гэсэн нэг алдартай үг бий сэн. Би өөрөө Монтэний эсээнүүдээс орчуулсан болохоор энэ үгийг давтаж хэлдэг маань залууст итгэл төрүүлэхүйц санагддаггүй юм болов уу.

                Тэгвэл арай өөр санаа хэлэхийг хичээе. Үүгээр дээр дурдсан утга бүхий бүх захидалд хариу бичиж байгаа юм шүү.

 
Шинэ ном

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.

 

  "Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.