Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...

Энэхүү ярилцлага “Лавайн эгшиг 97.5” радиогоор цацагдсан бөгөөд сэтгүүлч Г.Мөнхбаяр өнгөрсөн онд хийжээ. Яг “Судасны чимээ” роман гарсны дараах яриа тул, энэ романы эргэн тойрон дахь асуудлаар өрнөсөн юм. 2016 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан нийт нэг цаг 03 минутын яриаг http://bsvijin.blogspot.com/ бүрэн эхээр нь буулгажээ. Ярианы бичлэгийг бичиглэсэн хөдөлмөрт тань талархаж байна.

"Гэрэг" сэтгүүлийн 2015 оны Цагаан сарын эхний дугаарт өгсөн ярилцлага. Сэтгүүлийн редакци 12 хүнээс урьдчилан асуулт авч, надад тавьсан бөгөөд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн асуултуудыг нэг ярилцлага маягаар цэгцэлж тавьсан тул нэлээд сонин, хэв загваргүй яриа болчих шиг болсон шүү.

                -Сайхан өвөлжижбайна уу, та? “Судасны чимээ” шинэ романаа уншигчдад хүргэчихээд л,нуруун дээрээсээ хүнд ачаа буулгачихсан юм шиг амсхийж байна уу?

                -Сайхан өвөлжиж байна аа. Роман бичиж сууна гээд гэрийнхээ хамаг ажлаас чөлөөлөгдөөд амар байсан юм. Одоо нэгэнт ном гарчихсан болохоор, цагаан сарын бэлтгэлд дайчлагдаад л гүйж явна даа. (инээв)

                -“Судасны чимээ” роман хавтаснаасаа эхлээд сонирхол татахуйц юм. Номонд чинь гардаг хасбуу тамганы  дардасын хувилбарууд уу?

                -Тийм ээ, дээд талынх нь Богд хааны ордон мүзейд байгаа урт шар хадган дээрх дардас, доод талынх нь Мүгдэний Шар зууд тахигдаж байсан, Лигдэн хааны тамганы дардас.

 

2014 оны 3-р сарын 15-ны "ӨДРИЙН СОНИН"

Л.Батцэнгэлтэй хөөрөлдсөн нь

 

-Тантай өнгөрөгч намар “Бясалгал” номыг чинь хэвлэгдсэний дараа ярилцаж байсан. Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна?

            -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ? (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.

Шинэ ном

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.