Мэдээ
"Интерном" дэлгүүрээс шүүмжийн уралдаан зарласан юм байна

          Хуучин л мэдээ байх л даа. Гэхдээ сая л олж үзлээ. "Цагаан Хар Улаан" романы тухайт бичвэр тэргүүлсэн юм байна. Бичвэрт дурдагдсан, хил тогтоох үеэр самганыхаа өрөөсөн ээмгийг тэртээ хол урагшлуулж булаад Монгол Улсын хилийг 20 гаруй км урагшлуулж татуулсан авхаалжтай өвгөн бол бодтой хүн бөгөөд Ховд аймгийн Булган сумын өндөр настнуудын амнаас өөрийн чихээр олж сонссон хөдөлшгүй баримтат тэмдэглэл билээ.

 

https://www.internom.mn/%D0%BD%D0%BE%D0%BC/%D1%86%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D1%80-%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD/?r=211#selected

Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.