Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Алга ташилт биш, бодлогошронгуй

2013 оны 10-р сарын 14-ны өдрийн "Өнөөдөр" сонинд гарсан ийм нэг яриа байна. Шүлэг бичихээ больсныг минь сурвалжлагч Ж.Тэгшжаргал бодлогошронгуйн төлөө бичих зарчмаа орхиж байгаа гэж ойлгосон юм шиг байна билээ. Урьд шүлгээр илэрхийлдэг байснаа өдгөө хүүрнэлээр илэрхийлнэ ээ, өөр ялгаа бол байхгүй ээ.

http://tekism.blogspot.com/2013/10/blog-post_14.html

Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.